Автоспортын мартагдсан төрөл сэргэж эхэллээ

img

Сүүлийн арваад жил мартагдсан гэж хэлж болох суудлын седан ангиллын автомашины уралдааныг Монголын Моторспортын холбоо сэргээн зохион байгуулж эхэллээ.

а

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “2014 autocross Mongolia” тэмцээнийг Монголын Моторспортын холбооноос Дэлхийн автомашины холбооны /FIA/ дүрэм, стандартад нийцүүлэн, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дах өөрийн эзэмшлийн талбайдаа анх удаа зохион байгуулжээ.

а

Олон улсын стандартаар тусгайлан зассан уралдааны зориулалтын зам дээр 18 тамирчин өрсөлдсөнөөс Н.Лхамаа 20 оноогоор аваргалж, Т.Дауренбек, С.Батхуяг нар удаах байрт шалгарсан байна.

ө

Огцом эргэлт, муруй, тахир бүхий 1200 метр урттай тойрог замыг тамирчид дунджаар 100 км цагийн хурдтай тойрч байлаа.Энэ удаагийн тэмцээнийг Наката моторс ХХК ивээн тэтгэсэн бөгөөд Монголын Моторспортын холбоо 2014 оныг дуустал сар бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна. “Монголын Мотор спортын холбоо энэ уралдааныг дэлхийн стандартад нийцсэн зориулалтын зам дээр эхлүүлж байгаа нь манай улсын автоспортын хөгжилд шинэ дэвшил болж байна” хэмээн ОУ-ын хэмжээний мастер Н.Лхамаа ярилаа.

ө

Тус холбооноос энэ жилээс автокроссоос гадна Моторспортын олон төрлийн уралдааныг зохион байгуулахаар бэлдэж байна.

Эх сурвалж: Gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ