О.Баасанхүүг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахыг хүсчээ
Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр МАХН-ын Удирдах Зөвлөлд хүсэлт гаргажээ. Тэрбээр “Миний бие иргэн Г.Сарангэрэлийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалан түүний гэмт хэргийн шинжтэй гэх хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдэлд өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцож байна.
ө
МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Баасанхүү нь миний үйлчлүүлэгч Г.Сарангэрэлийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдлийг удаа дараа гаргаж, түүний гэм буруу шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сонин хэвлэл, телевизүүдээр зураг дүрстэй нь гаргасан нь Үндсэн хуулийн 16.13, 16.14, 16.17, ЭБШХ-ийн 6.1, 10.4, 13.1, 14.1 дэх хэсэг, ИХ-ийн 497, 511-р зүйл, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалийн 11.1, Хүний эрхийн Хорооны Зөвлөмжийн 13.7 дахь хэсэг зэрэг бусад холбогдох олон заалтуудийг ноцтой зөрчсөн байна.
ө
Тэрбээр шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй этгээд байж миний үйлчлүүлэгчтэй уулзаж, түүнтэй зүй бус харьцан, сэтгэл санааны хүнд дарамт үзүүлж, амиа хорлох нөхцөл байдлыг бүрдүүлж, УИХ-ын гишүүний Эрх зүйн байдлын тухай хуулийн гишүүний хориглох ёс зүйн журмыг зөрчсөн байна. Мөн МАХН-ын ёс зүйн холбогдох дүрмийг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэрбээр мэдлэг боловсрол, зан харилцаа, ёс суртахууны өндөр соёлыг эзэмшсэн байх үүрэгтэй юм.
ө
МАХН шударга ёсыг дээдэлж бурууд нүд хурц гэсэн уриаг үндсэн зарчмаа болгон ажилладаг нам гэж ард түмэн ойлгодог тул О.Баасанхүүд шударгаар хариуцлага тооцож өгөх нь зүйтэй байна. Иймд 2012.07 сард МАХН-аас УИХ-ын гишүүнээр томилон ажиллуулах тухай шийдвэрийн О.Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж өгнө үү. Хариуг 5 хоногийн дотор өгнө үү. Хэнд ч бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, хавчин гадуурхах эрх байхгүй болно” хэмээн хүсэлтдээ тэмдэглэжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ