Украинд 200 гаруй хүн амиа алджээ

img

Украины арми Оросын талыг баримтлагчдад эзлэгдээд буй Донецк, Луганск хотуудад цэргийн ажиллагаа явуулах үеэр 225 энгийн иргэн амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Энэхүү мэдээллийг Украины Эрүүлийн хамгаалахын сайд Олег Мусый баталсан байна. Тэрбээр Луганск хотод 45 хүн амиа алдсан бол Донецк мужид хамгийн олон хүн буюу 180 гаруй хүн амиа алдсан гэв.

Амиа алдсан иргэдийн дотор 12-14 насны 20 гаруй хүүхэд байгаа гэжээ.

Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко ирэх долоо хоногоос Донецк, Луганск хотуудыг эзэлж, энхийг тогтооно хэмээжээ.

Олег Мусый төгсгөлд нь Славянск, Краматорскт эмнэлгийнхэн түргэн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгаа гэдгийг онцолсон байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ