Украины зүрх бол Крым

img

Укрианы Ерөнхийлөгч Петр Порошенко Оросын удирдлагуудад хандаж мэдэгдэл хийлээ.  Тэрбээр энэ үеэр сонгуульд ялалт байгуулсан мөрийн хөтөлбөрөө уншиж сонирхуулсан байна. Порошенко “Би Украины хууль ёсны Ерөнхийлөгч. Би иргэдийн саналыг авахаар боловсруулсан мөрийн хөтөлбөрөө өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдье. Орос болон Украины ард түмэн мэдэж буй. Энэхүү мөрийн хөтөлбөрт Оросын их газарт дагаар орсон Крымийг буцаан авах тухай. Би ард түмэндээ амласан. Бүх нийтийн сонгуулиар Крым Орост нэгдсэн байлаа ч надад хамаагүй. Би Оросын талыг баримтлагчдад эзлэгдсэн зүүн хязгаарын хэд хэдэн хотыг энэ сардаа багтааж буцаан авах болно. Харин Крымийг буцаан авах ажиллагааг ирэх сард эхлүүлэхээ мэдэгдье. Украины зүрх бол Крым. Энэ сайхан газар нутгаа алдмааргүй байна” гэж хэлжээ.

6

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Оросын талыг баримтлагчидтай хэлэлцээр хийсэн цагт уулзахаа мэдэгдсэн байна. Мөн “Путин эхлээд Оросын талыг баримтлагчдын гарт байгаа зэвсгийг хураан авч, ард түмнээс минь уучлалт гуйсан цагт Порошенко миний бие Орост айлчлал хийнэ” гэж мэдэгджээ.

6

Харин Путин өнөөг хүртэл Оросын талыг баримтлагчид өөртөй нь ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдсэнэр буй юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ