Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ эхэллээ

img

Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах долоо дахь үе шатны хэлэлцээ өнөөдөр эхэллээ.         Монголын талыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Японы талыг Парламентын гишүүн, Гадаад харилцааны дэд сайд Сеижи Кихара нар ахалж байна. Хэлэлцээний  долоо дахь үе шатны нээлтийн нэгдсэн хуралдааны үеэр хэлэлцээний ахлагчид энэ удаагийн тохиролцох асуудлуудын талаар санал солилцов. Энэ удаад зах зээлд нэвтрэх, барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, хөрөнгө оруулалт, оюуны өмч, хамтын ажиллагаа, худалдаан дахь техникийн хориг саад болон хорио цээрийн асуудлаар хэлэлцэх аж. Уг хэлэлцээ энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ