Хөдөлмөр эрхлэгч хөвгүүд хөл бөмбөг тоглож байна

img

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийг тэвчишгүй хөдөлмөрийг устгах чиглэлээр болон хөдлмөр эрхэлдэг хүүхэд багачуудад зориулсан үйл ажиллагаа зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Манай улсын хувьд мөн тийнхүү тэмдэглэж байна. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөдөлмөр эрхлэгч хөвгүүдийн хөл бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 12 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм.

.

Мөн энэхүү тэмцээний үеэр 14:00-15:30 цагийн хооронд хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдтэй Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хууль зүйн яамны холбогдох мэргэжилтнүүд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөл хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулж, санал бодлоо солилцохоор төлөвлөжээ.

.

Олон улсын хүүхдийн байгууллагаас 2013 онд дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн судалгааг гаргасан. Үүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо 2000 оноос хойш гуравны нэг дахин буюу 246 саяаас 168 сая болж буурсан болохыг тэмдэглэжээ. Аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо 2000 онд 171 сая байснаас 85 сая болж буурсан байна. Олон улсын түвшинд хүүхдийн хөдөлмөрийг үндсээр нь устгах зорилт нэн тэргүүний асуудал хэвээр байгаа ба дээр дурьдсан ахиц дэвшилд сэтгэл ханахгүйгээр улс орнууд үндэсний түвшинд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолжээ.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ