25000 төгрөгөөр торгож, татвар төлбөрийг барагдуулна
Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалт явуулж байгаа.
.
Нэгдсэн байдлаар Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж зохион байгуулж байгаа аж. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу 5000-25000 төгрөгөөр торгож, татвар төлбөрийг мөн давхар барагдуулах юм.
.
Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч www.smartcar.mn цахим хуудас руу хандан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянаж, хэрвээ хуулийн хугацаандаа татвар, төлбөрөө төлөөгүй бол хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгоо мэдэх боломжтой аж.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ