Нэр хүндэд минь дурладаг хачигнууд надад хэрэггүй

img

Дуучин Женнифер Лопес хоёр жилийн турш үерхсэн бүжигчин Каспер Смартаас салсан шалтгаанаа “Daily” сэтгүүлд ярьжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр Каспер нэгэн бүсгүйтэй зочид буудал руу орж буй гэрэл зургууд интернэтээр тарсанаас болж8 хосууд салцгаасан юм.

Лопес хэдэн хоногийн өмнө Касперийг гэрээсээ хөөсөн шалтгаанаа “Надад бус нэр хүндэд минь дурладаг хачигнууд хэрэггүй. Мэдээж хэрэг хэцүү байна. Дахиад л ганц бие ээж болсондоо харамсч байна. Хайр дурлалд нас хамаагүй гэдгийг батлахыг хүссэн юмсан. Өмнөх нөхөр, найз залуучууд минь бүгд намайг хуурсан. Би хууралтыг хэзээ ч  тэвчихгүй” гэжээ.

Тэрбээр Бразилийн Рео де Женейро хотод энэ сарын 16-нд хөлбөмбөгийн фанатуудад зориулж үнэгүй тоглолт хийх гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ