Мила Кунисыг үнээ гэжээ
Жүжигчин Мила Кунис өчигдөр “Jimmy Kimmel Live” нэвтрүүлэгч оролцжээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдөр “Хайрын баяр”-аар жүжигчин Эштон Катчертай сүй тавьсан билээ.
Мила хэдэн сарын өмнө жирэмсэн болсоноо фэнүүддээ мэдэгдэж, хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд буй.
Жүжигчин бүсгүй нэвтрүүлэгийн үеэр “Тарган болсонд минь Катчер дургүй байгаа. Тэр хүүхэдтэй болох гэж байгаадаа баяртай байгаа ч намайг үнээ шиг бүдүүн болох хэрэггүй гэсэн. Үнэхээр гомдмоор. Катчер намайг үнээ гэж хэллээ гэж үү гээд л би өдөржингөө уйлсан. Хамгийн аймар нь шоколад, ундаа уухыг минь хориглосон” гэжээ.
Мила Кунис нэвтрүүлгийн төгсгөлд 10 гаруй жирэмсэн ээжүүдтэй “Би тарган биш. Зүгээр гэдсэнд минь хүүхэд байгаа. Тиймээс л би хоол иддэг. Надад амттай юм хэрэгтэй байна. Би жирэмсэн хүүхэлдэй биш. Төрснийхөө дараа буцаад өмнөх шигээ хөөрхөн болно. Бүү санаа зов” хэмээн дуулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ