Эцэг Буш 90 нас хүрлээ

img

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Буш өнөөдөр 90 нас хүрч байна.

Ерөнхийлөгчийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд болох 200 гаруй зочин төрсөн өдрийн баярт оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Буш Мен мужид байрлах харшдаа зочдоо хүлээн авч уулзсан байна.

Жорж Герберт Уокер Буш 1924 оны зургаадугаар сарын 12-нд Массачусетс мужийн Милтон хотод сенаторын гэр бүлд төржээ. Түүний аав Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг байсан бол ээж нь Харвардын их сургуулийн номын санч байжээ.

Буш 1941 онд дэлхийн II дайны үеэр АНУ-ын агаарын нисэх хүчинд алба хааж, дайнд оролцсон байна.  Тэрбээр 1989 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ