Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй өдөрлөг болно
2014 онд “Монголдоо бүтээцгээе” уриа дэвшүүлсэн барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй өдөрлөг энэ сарын 14 буюу бямба гаригт Чингисийн талбайд болно. Уг өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын барилгачдын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох аж. Өдөрлөгийн үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын яамны бодлого үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах гэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ