Ш.Түвдэндоржийн томилгоо төрийн зарчмыг хөндөв

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлы үргэлжлүүлэх хэлэлцэж байна. Засгийн газар болон ҮХАА-н сайдад нэр дэвшигч Ш.Түвдэндоржоос гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа хэллээ. Ингээд ҮХАА-н сайдаар Ш.Түвдэндоржийг томилох асуудалд гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе. УИХ-ын гишүүд, тэр дундаа сөрөг хүчин Ш.Түвдэндоржийг улстөрийнх нь хувьд сайдаар томилохыг эсэргүүцээгүй ч төрийн зарчим, бодлогыг асуудлыг сөхөж байлаа.

6

Ажлаа олигтойхон хийгээрэй

8

УИХ-ын гишүүн Д.Арвин:

Сүүлийн үед ганц томилгооны асуудлыг шийдэхийн төлөө бүтэн өдрөөр хэлэлцээд байж болохгүй юм. "Давхар дээл"-ийн асуудал яригдаад өнгөрсөн. Засаглалын тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль Монголын улс төрд хэрэгтэй хууль. Гэтэл энэ хуулийг дэмжихгүй уначихаад АН Ерөнхийлөгчийн хооронд хагаралдуулж байна. Энэ хуулиа эргэж өргөн баръя гэдэг санал тавьж байна. Ш.Түвдэндорж сайд болно. Ажлаа олигтой хийнэ шүү, Ш.Түвдэндорж оо. Бидний үгийг сайн "аваарай". Улс төр, бизнес, фракц бүх зүйлээ орхиод ажлаа сайн хийгээрэй. Манай салбаруудаас хамгийн яршигтай салбар бол хөдөө аж ахуй. Маргаашаас сайн ажиллаарай.

7

Олонхийн араншин хуулийг уландаа гишгэлээ

7

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Манай олонхийн араншин, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн гаргаж байгаа байдал хууль дээдлэхийг асуудлыг уландаа гишгэж байна. Хууль хэрэгжүүлэх ажлын УИХ-ын өмнө хариуцах үүрэгтэй Ерөнхий сайд хуулиа үл хүндэтгэж байгаа. Энэ Их хурал байгуулагдсан цагаасаа эхлээд олонхи болоогүй мөртлөө эвссэн. Одоо эвссэн намуудаа  ч үл тоож байна. УИХ хууль хэрэгжүүлэхгүй байна гэж хэлдэг Ерөнхий сайдыг анх удаа сонсож байна.

7

АН-ынхнаас өс санасан, барьцсан үг их гарах юм

7

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Хаврын хэлэлцсэн асуудалд МАН ажил гацааж, хойш татсан зүйл байхгүй. Гэтэл Ерөнхий сайд МАН-ыг ажил хийлгэхгүй байна гэж их ярих юм. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэж байхад Засгийн газар огцрох гээд байна шүү гээд эсрэг кноп дарсан. Гэтэл өнөөдөр Засгийн газрын гишүүнийг гаднаас нь томилж яагаад болоогүй юм бэ. АН-ынхны амнаас барьцсан, өс санасан үг их гарах юм. Болохгүй байгаа зүйлийг өөрчлөхийг шинэчлэл гэнэ. Ерөнхий сайд үгийн алдаа үе үе гаргаж байна. Олон түмний санаа бодлыг судалж байж УИХ үйл ажиллагаагаа явуулна. Гэтэл Ерөнхий сайд олон түмний санал ямар хамаатай юм бэ гэх юм. Засгийн газар УИХ-ын төдийгүй ард түмний дээр гарах нь. 100 хоногийн дотор зарим өмчийг хувьчлахаар ярьж байгаа юм билээ. Гэтэл 100 хоногийн дотор яаралтай өмчилж авах гэж яараад байгаа юм уу гэж ойлголоо.

7

Санаачлагатай ажиллаарай

7

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Эрх баригчид чөтгөр шиг муухай, сөрөг хүчин бурхан шиг сайхан болчихсон зүйл байхгүй. Дэлхий дээр байгаа сөрөг хүчнийг хоёр хуваадаг юм. Бүтээлч,нураагч гэж. "Давхар дээл"-ний асуудлаа шийдвэл таныг дэмжихэд бэлэн байна гэж  Ш.Түвдэндорж даргад хэлж байсан. Ш.Түвдэндорж бол Монголын ардчиллын төлөө хийсэн юмтай хүн. Эрүүл мэнд нь дааж чадах юм бол сайдын ачааг хийж чадна гэж хэлэх байна. Санаачлагатай сайн ажиллаарай.

6

Ерөнхий сайд үг мушгиад байна

6

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Энэ дотор Засгийн газрын гишүүнийг давхар хашаад явах бодолтой хүн байгаа л байхгүй. Үндсэн хуулийн заалтыг Ерөнхий сайд мушгиж тайлбарлах юм. Үндсэн хуулийн заалтыг органик хуулиар зохицуулж болох уу. Өнөөдөр би зарчим ярьж байна. Монгол Улсын төрийн тэргүүн энэ асуудалд зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн байхад Засгийн газар, АН-ын бүлэг зөрөөд оруулж ирлээ. Үндсэн хуулинд шударга ёсны асуудал байдаг.  Энэ бүхэнтэй зөрчилдөж байна. Монголын парламентын үйл ажиллагаа цаашдаа зөв гольдирлоор явах ёстой.

6

УИХ-ыг өөрийн үзлээр удирдаж болохгүй

7

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

-Асуудал болгонд зарчим байр суурь нь өөрчлөгдөхгүй байх хэрэгтэй. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн хүн ҮХАА-н сайдаар томилогдож болохгүй, дахин байр сууриа илэрхийлж гэж Засгийн газарт хариу хэлсэн.  Гэтэл та Ерөнхийлөгчтэй дахин зөвшилцсөнгүй. Өнөөдөр би таны "Өмнөх Засгийн газарт та бид хоёр олуулаа байсан" гэж ярьсанд баярлаж байна. Үүнээс өмнө та "өмнөх Засгийн газар" гэж дайрдаг байсан, өөрөө байгаагүй юм шиг.  Ер нь та нэг байр суурин дээрээ байх хэрэгтэй. Өнөөдрийн ярьсанаа маргааш үгүйсгээд байх нь улстөрч хүний байр суурь биш.  УИХ-ын үйл ажиллагаанд өөрийнхөө үзэл бодлоор удирдаж таарахгүй.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ