Жоли уйлав

img

Жүжигчин Анжелина Жоли Лондон хотод зохион байгуулагдсан хүчирхийллийн эсрэг чуулганд оролцож байхдаа уйлжээ.

Цагаачдын асуудал эрхэлсэн НҮБ-ын дээд зөвлөлийн тусгай төлөөлөгч Жоли болон Британийн Гадаад хэргийн сайд Уиллиам Хаагтай хамтран хүчирхийллийн эсрэг чуулганыг зохион байгуулж, Африкийн зөрчил мөргөлдөөнт мужид амьдардаг, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бүсгүйчүүдийн дуу хоолойг сонсчээ.

Жоли Конго, Судан гээд иргэний дайн, зөрчил мөргөлдөөнтэй мужид амьдардаг  эмэгтэйчүүдийг армийн цэргүүд бас босогчид хүчирхийлдэг гэдгийг сонсоод нулимсаа барьж дийлээгүй байна.

Тус чуулган мөргөлдөөнтэй бүсэд шашин мэт тархсан хүчирхийллийг зогсоохын төлөөх компанит ажилд зориулан мөнгө босгох зорилготой аж.

Жоли, Уиллиам Хааг нар маргааш Суданы Засгийн газрын төлөөлөгчидтэй  уулзахаар болжээ.

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ