
БНХАУ-ын “Young He Gong” хийдээс Зүүн Хүрээ Дашчойлон хийдэд 23 метр өндөр Хүрээ Майдар бурхан бэлэг болгон өгөх гэнэ. Уг бурханыг хүлээлгэн өгөх албан ёсны ажиллагаа маргааш буюу Бурхан багшийн их дүйчин өдөр болох нь. Монголын Урчуудын Эвлэлийн барималч Н.Оргилын бүтээсэн загвараар уг бурханыг Хятад, Төвд болон Балба уран бүтээлчид 2010 оноос эхлэн урлаж, 2013 онд дуусгажээ. Дашчойлон хийд уг Майдар бурханыг ирэх 10 дугаар сарын 15-наас эхлэн сүсэгтэн олонд ил болгох аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ