Шөнийн автобус үйлчилнэ

img

Нийслэлийн иргэд, зорчигчдын хүсэлтийг харгалзан, нийслэлийн Тээврийн газраас зуны саруудад шөнийн тээврийн үйлчилгээг явуулдаг. Уг үйлчилгээг энэ сарын 14 буюу ирэх бямба гаригаас  явуулж эхлэхээр болжээ.

Тодруулбал, троллейбусны “Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”, их багтаамжийн автобусны “7 буудал-МУБИС” болон  “Нисэх-МУБИС” чиглэлийн нийт найман тээврийн хэрэгсэл үйлчлэх аж. Оройн 22:00-02:00 цаг хүртэл үйлчлэх ба том хүн 1000 хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм. Эргэлтийн хугацаа 30-35 минут байх юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ