Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлаар бүтэн өдөржин хуралдав. ҮХАА-н сайдад Засгийн газар Ш.Түвдэндоржийг санал болгон, хэлэлцүүлж, гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
.
УИХ Засгийн газрын Хуулийн танхим боллоо
5
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
Өнөөдөр Х.Баттулга хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэрбээр "Тодорхой болсон зүйл Монгол Улс элгээрээ хэвтсэн. Бүх фракц, бүлэглэлүүд албан тушаалаа хуваагаад авчихсан. Элбэгдоржийг сонсохоо больсон. Элбэгдорж бол Үндсэн хуулийн авторуудын нэг. Ажил явахаа больсон. 100 хоногт Монгол Улсын эдийн засгийг байтугай нэг компанийн эдийн засгийг ч дээш татаж чаддаггүй" гэжээ. Та нар сөрөг хүчнийг сонсох тухай ярихаа болъё. Ш.Түвдэндоржийг оруулж байгаа чинь Засгийн газрыг огцруулах үед нэг кноп ч гэсэн өөрийн талдаа авахын тулд дэвшүүлж байгаа. Ш.Түвдэндоржид ч өөрт нь хэцүү байгаа. Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг тавиад татаж авах үед цаана нь ямар наймаа явагдав гэж асууж байсан. Гэтэл долоо хоногийн дараа Мон-Атомын захирлаар О.Баасанхүүгийн өрөөнд суудаг хүнийг томилсон байна лээ. Энэ УИХ чинь Засгийн газрын хуулийн тасаг болоод удаж байгаа шүү. Монгол төрийн толгой доошоо хараад хоёр жил боллоо шүү. Та бүхэн Ц.Элбэгдоржийг нүүр хийх газаргүй болголоо. Хэрвээ Ш.Түвдэндоржийг томилвол Ерөнхийлөгч хориг тавих байх. Хэрвээ хориг тавихгүй бол шоу байж гэж бодъё.
6
Сайдыг томилох асуудлыг одоо шийдэх биз ээ
5
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Би статистикийн мэдээллийг харлаа. Сайн ч зүйл байна, муу ч байна. Бойжуулсан төл ноднингийнхоос 1,4 саяар илүү байна. Тариалсан талбай нэмэгджээ. Сайн байна. Харин гэмт хэргийн гаралт нэмэгдсэн сөрөг мэдээлэл гарсан байна. Өглөөнөөс хойш сайд томилох асуудал ярилаа. Одоо асуудлаа шийдэх биз ээ.
5.
Н.Батбаярыг огцруулах асуудал хууль зөрчөөгүй
.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Хүн ямар ч байж болно. Гэхдээ хүнийг яаж муулдгийг яруу тодоор харууллаа. Бүгдээрээ энхийн цагаан тагтаанууд байна гэж бодохгүй байна. Хүнийг олны нүдэн дээр үнэн худал үгээр дайрахаа боль. Бид хариуцлагагүй байж болохгүй. Эдийн засгийн хүндрэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Сайдын асуудлыг бүтэн өдөржин ярьж цаг алдаж байхын оронд хууль хэлэлцэх хэрэгтэй байлаа. Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал дээр хууль зөрчсөн зүйл байхгүй.
.
Бурууг бидэнд битгий чих
.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Бид 2008 онд 45 суудалтай байхдаа 25 суудалтай АН-ыг сонсдог, завсарлага авахад нь хугацаагүй завсарлага өгдөг байсан. Харамсалтай нь өнөөдөр парламент дахь эрх баригчид хүч түрж байна. Эцсийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг муудлаа. Ажилгүй, орлогогүй боллоо. Эдийн засгийг унагалаа. Хуулиа зөрчөөд хамгаалаад явж байна. ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудал дээр хууль зөрчөөгүй гээд байгаа. Хуулийн төсөл өргөн барьсанаас хойш 14 хоног өнгөрч, хууль зөрчигдөөд байна. Өнөөдөр бид горимын санал гаргасан. Гэтэл хориглолоо. Бид та бүхний алдааг засч, зарлуулах гээд л явж байна. Бурууг бидэн рүү битгий чихэж бай. Ингээд МАН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй гэдгээ албан ёсоор хэлье гэлээ.
.
Ийнхүү гишүүд ҮХАА-н сайдаар Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар санал хураалт явуулахлаа. Гишүүдийн 85 хувийн саналаар дэмжигдлээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Та бүхэн хууль зөрчиж санал хураалт явууллаа. ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэнгүй. Тиймээс бид өнөөдрийн хэлэлцэх бүх асуудлаар завсарлага авч байна гэлээ. Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
:
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ