ҮХАА-н сайд тамгаа гардаж авлаа
УИХ-ын өчигдрийн хуралдаанаар ҮХАА-н сайдын албан тушаалд УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг томилсон. Өчигдөр Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд тамгыг нь гардуулж өгснөөр шинэ сайд ажлаа хүлээн авчээ.
Тэрбээр өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм.
ы
Ш.Түвдэндоржийн намтар
б
Тэрбээр 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд нийслэлийн тавдугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр, 1999 онд "Отгонтэнгэр" Их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус төгссөн. Хуульч, улс төрч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор (Ph.D). Тэрбээр 1984-1990 онд Ардын армийн 124 дүгээр ангийн салааны захирагчаар ажиллаж байгаад 1992-1996 онд МҮАН-ын дүүргийн дарга, 1996-1999 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан байна.
ө
Ш.Түвдэндорж 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХЯ-ны сайд, 2003-2008 онд МоАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МоАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Хуульзүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, АН-ын дээд шагнал-Чингис хааны одонгоор шагнуулсан. Орос хэлтэй.
ө
Цахим шуудан: tuvdendorj@parliament.mn
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ