Зам хаана
Бээжингийн гудамжны зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд ШУТИС-ийн уулзвараас 11-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг бүтнээр нь хаахаар болсон байна. Уг замын хөдөлгөөнийг өнөөдөр оройн 23:00 цагаас эхлэн хааж, нэг сарын хугацаанд шугам сүлжээний туннель, зам барилгын ажил хийх аж.
б
Мөн Улсын баяр наадмаас өмнө хойд талын урсгалыг шинэчилж нээхээр төлөвлөжээ. Хоёр урсгалдаа тус бүр хоёр эгнээтэй байсан зам, гүүрийг энэ оны 11 дүгээр сарын 30-нд нийт зургаан эгнээтэй болгож хүлээлгэн өгөх юм байна. Уг ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр "Бээжин констракшн инженеринг групп" компани гэрээ байгуулан хийж байгаа юм.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ