Донецк, Луганск хотын иргэд дүрвэж эхэллээ
Украины зүүн хязгаарын Донецк, Луганск хотод эмх замбараагүй байдал газар авснаас болж тус хотын иргэд дүрвэж эхэлжээ. Энэ сарын 11-ний өдөр Украины арми Донецк, Луганск хотод цэргийн ажиллагаа явуулах үедээ Оросын талыг баримтлагчидтай мөргөлдсөний улмаас 200 гаруй энгийн иргэн амиа алдсан юм.
1
Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко энэ сардаа багтааж дээрх хоёр хотод хяналтаа тогтоохоо мэдэгдэж Оросын төрийн далбааг барьсан иргэдийг бууж өгөхийг сануулсан билээ. Тэгвэл өчигдөр үүрийн 05.00 цагийн үед Украины арми Донецк, Луганск хот руу гэнэтийн дайралт хийжээ. Донецк хотын лидер Денис Пушилин “Гэнэтийн дайралтын үеэр 11 иргэн амиа алдсан” гэж мэдэгджээ.
Тэрбээр “Петр Порошенко цэргийн ажиллагаагаа зогсоож, Донецк хотыг тайван орхихыг сануулж байна. Дахин зөвшөөрөлгүйгээр цэргийн ажиллагаа явуулсан тохиолдолд Оросын армийн цэргүүдийг хил нэвтрүүлэх болно” гэж хэлжээ.
Харин Порошенко “Донецк, Луганск хотыг эргүүлэн авсны дараа Оросын талыг баримтлагчидтай сүлбэлдэж газар нутгийг нь булаахыг санаархсан этгээдүүдийг барьж, ял асуух болно” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ