Роналдо гэмтэл авав

img

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдо бэлтгэл дээр гэмтэл авч, талбайг орхижээ. Португалын шигшээ багийн 29 настай ахлагч Роналдо зүүн хөлийн өвдгөндөө хүйтэн мөс боон бэлтгэлээ орхисон байна.

1

Роналдо зүүн хөлийн өвдөгний гэмтлийн улмаас Дэлхийн аваргын өмнөх хоёр нөхөрсөг тоглолтыг өнжиж, сүүлийн Ирландтай хийсэн нөхөрсөг тоглолтод гарсан билээ. Тэрбээр өөрийгөө “Дэлхийн аваргад 99.9 хувь бэлэн” гэж мэдэгдсэн ч гэмтэл нь сэдэрсэн байж магадгүй байна. Гэхдээ одоогоор гэмтлийнх нь талаар тодорхой хугацаа заасан мэдээлэл албан ёсоор цацагдаагүй байгаа юм.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ