Өнөөдөр болох үйл явдлын тойм
06:00-17:00 цагт Монголын Буддын шашны төв зохион байгуулагдах Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ болно.
6
Гачууртад 09:00 цагт НЗДТГ, Төрийн бус байгууллагуудтай хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Эдгээр хүмүүсийн дунд спорт өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо. Хангарди ордны урдаас нэгдсэн унаа явна.
6
“Blue sky”-д
10:00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоотой хамтран “Амралтын газар, зочид буудал, дэн буудлын эрхлэгч, менежер, ажилтнуудад зориулсан " Найрсаг Улаанбаатар” сургалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Утас: 91399149
6
МҮЭХ-д 10:00 цагт МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ҮЭ-ийн эмэгтэй гишүүдийн саналыг авна.
6
“Гандантэгчинлэн” хийдэд
10:30 цагт Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш хийдэд зочилно.
5
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт Иргэн О.Магнай Кубын элчин сайдтай хамтран домогт хувьсгалч ЧЕ ГЕВАРАГ-ийн төрсөн өдрийг тэмдэглэх болсон тухай хэвлэлийн хурал зарлалаа.
6
Хэвлэлийн хүрээлэнд
12:00 цагт МУАЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУАЖ Ш.Чимэдцэеэ нарын уран бүтээлчид уртын дууны мэргэжлийн, эрдэм шинжилгээ, судалгаатай холбоотой мэдээлэл хийнэ.
6
Монгол ньюс мэдээллийн төвд
12:00 цагт Эх оронч Монгол хүүхэд "Хөх цэрэг" аялалын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Олимпын аварга Э.Бадар-ууган, Дуучин A Cool, Маск продакшины жүжигчин Ш.Жавхлан, мөн НЦГ, ЯТТ 103, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хөх цэрэг аялалын зохион байгуулагчдын төлөөлөл оролцно.
6
Интерном төвд
14:00 цагт Соёл урлаг судлалын хүрээлэнгийн цуврал номын нээлт болно.
6
МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Чингисийн талбай хүртэл
17:00-19:00 цагт төв зам дагуу үргэлжлэх Энэрэнгүй сэтгэл-Эв нэгдэл 1080 хүний парад болно.
6
Чингисийн талбайд
19:00 цагт Майдарын зүрхэн шүтээн, Бодь модийг олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаа, Бясалгал флаш моб, урлагийн тоглолт болно.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ