Киев хотын төв талбайн засвар дуусав

img

Украины нийслэл Киев хотноо хагас жилийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр хамгийн их хохирсон Тусгаар тогтнолын талбайг шинэчлэх, засварлах ажиллагаа дууссан тухай “kiyv.com” мэдээллээ. Киев хотын захирагч, “УДАР” намын лидер Виталий Кличко сонгогдсоныхоо дараа Тусгаар тогтнолын талбайг шинэчлэхийг үүрэгдэж, 754 мянган ам.долларыг засварын ажилд төсөвлөсөн юм.

Төв талбайг засварлах ажлыг хүлээн авсан компани ирэх долоо хоногт талбайг улсын комисст хүлээн өгөхөө өчигдөр мэдэгдэж, “Талбайн өнгийг сэргээх ажил л дутуу байгаа” гэжээ. Хотын дарга мөн Засгийн газрын ордон, спортын төв байр, түргэн тусламжийн хэд хэдэн төвийг сэргээн засварлах ажлыг эхлүүлжээ.

Виталий Кличко Киев хотод эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн зохион байгуулсан хэнийг ч шийтгэж, нөхөн төлбөр авахаа сануулсан юм. Киев хотыг цэвэрлэх ажиллагаанд 50 мянга гаруй үйлчилгээ болон сайн дурынхан ажиллаж байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ