Ловрен: Дэлхийн аваргын цомоо шууд Бразилд өгчихөөч

img

Дэлхийн аваргын нээлтийн Бразил-Хорватын тоглолт 1:3-аар өндөрлөсөн ч Нико Ковачийн багийн хувьд тун шударга бус байдлаар өрнөсөн гэж мэдээлээд байгаа билээ. Тоглолтын явцад хамгаалагч Ловренийг Фредийг татаж унагаасан хэмээн үзэж япон шүүгч торгуулийн цохилт заасан юм. Харин Ловрен торгуулийн цохилт заахаар алдаа гаргаагүй тул Дэлхийн цомыг шууд бразилчуудад өгсөн нь шулуун гэж бухимдан өгүүлсэн байна.

6

“Би одоо юу хэлэх вэ дээ. Сэтгэлээр унасандаа уйлмаар байна шүү. Бүгд л харсан байх. Энэ бол ОУХХ-ны хийж буй ажил. Дэлхийн аваргын өмнө шударга өрсөлдөөний тухай, шүүгчийн сайн ажлын тухай зөндөө л ярьсан хэрнээ хэрэг дээрээ хэрэг алга. Ингэхийн оронд Дэлхийн аваргын цомоо шууд Бразилд өгчихөөч. Бид эн тэнцүү хөлбөмбөгчидтэй бол Бразилтай тэнцүү тоглоно гэдгээ харууллаа. Харин тэдний талд шүүгч 12 дахь тоглогч болж орчихоод байвал бид хэрхэн тоглох билээ дээ. Гэхдээ бид хэсгээсээ гарч чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Шүүгч тийм зүйл дээр яаж торгуулийн цохилт зааж чадсаныг одоо ч би ойлгохгүй юм. Тоглолтын дараа бичлэгийг үзээд бид юу ч ойлгоогүй. Тэгэхээр шүүгчээс л асуу. Мэдээж, тэр япон шүүгч англиар ярьж чаддаг бол ямар нэг юм хэлэх биз. Гэхдээ тэр англиар ярьж чаддаггүй ч байж мэднэ” гэж Ловрен бухимдан өгүүлжээ.

6

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ