Японоос хамгийн их жуулчин иржээ
Бразилд зохион байгууллагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр Японоос хамгийн их жуулчин ирсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын хөлбөмбөгийн холбооноос “Долоо хоногийн дотор Япон улсаас 57 мянган жуулчин ирсэн” гэж мэдээлжээ.
Сан Паулу хотод байрлах Японы элчин сайдын яам иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс утсанд нь GP төхөөрөмж байршуулсан байна.
ДАШТ-ийг үзэхээр 27 сая гаруй жуулчин Бразилд хүрэлцэн ирсэн байна. Мөн Бразил-Хорватын шигшээ багийн тоглолтыг 1.2 тэрбум хүн цэнхэр дэлгэцээр хүлээн авч үзэж, түүхэн рекорд эвджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ