Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа 1.30 цаг хойшилж эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулан баталлаа. Хуралдааны эхэнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийг танилцуулсны дараагаар гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
6
-Энэ хуулийн төсөл өмнөх хуулиас хэр ялгаатай вэ? ЭМЯ-наас энэ хуулийн төслийг дэмжихгүй гэжээ. Хуулийн төсөлд барууны орнуудын хуулийн туршлагаас судалсан байх. Гэхдээ монгол ахуйтай хэр нийцүүлсэн бэ гэсэн асуултыг хууль боловсруулагчид тавьж байлаа.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ