84 аж ахуйн нэгжид 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

img

ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тушаал гаргаж, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нарийн ноост хонины болон махны чиглэлийн хонь бордох аж ахуйг өргөтгөх хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хамрагдах аж ахуй нэгжүүдэд санхүүжилт олгохоор болжээ. Энэ чиглэлийн нийт 84 аж ахуйн нэгжид нэг тэрбум таван зуун сая төгрөгийн санхүүжилт олгох аж. Уг хөрөнгийг “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг 2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргахыг даалгасан байна. Санхүүжилт авахаар шалгарсан аж ахуйн нэгжүүдийн барьцаа хөрөнгө болон төсөл хэрэгжүүлэх чадварыг нь харгалзан таван жилийн хугацаатай, жилийн 2.4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулах аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ