Онцгойгийнхны өрсөлдөөн маргааш эхэлнэ
ОБЕГ, Гал унтраах техникийн олон төрөлт спортын хороотой хамтран зохион байгуулж байгаа гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах 19 дэх тэмцээн маргааш эхэлнэ. Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дахь спорт цогцолборт болох уг тэмцээн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан Улаанбаатар бүсийн “Гандуулга” клубын 5 баг, Зүүн бүсийн “Шонхор” клубын 4 баг, Хойд бүсийн “Алтангадас” клубын 6 баг, Төвийн бүсийн “Од” клубын 4 баг, Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубын 1 баг нийт 20 багийн 160 тамирчин оролцох аж. Тамирчид Довтолгооны шат болон саадтай 100 м-ийн гүйлт, гурав сунадаг шатны тэмцээн, хоёр төрөлтийн тэмцээн, 4х100 м-ийн буухиа гүйлт, байлдааны тархалт зэрэг таван төрөлд ур чадвараа сорих юм байна. Уг тэмцээн энэ сарын 16-нд өндөрлөнө.
а
Үүнээс гадна Онцгой байдлын албаны 10 жилийн ойн нэрэмжит Гал унтраах техникийн олон төрөлт спортын үзүүлэх тоглолтыг энэ сарын 19-ний өдөр тус спорт цогцолборт зохион байгуулах аж. Энэ үзүүлэх тоглолтод Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, довтолгооны шатны төрөлд эхний 16 байр, саадтай 100 метрийн төрөлд эхний 8 байр, 4х100 метрийн буухиа төрөлд эхний 4 байр эзэлсэн баг тамирчдыг сонгон оролцуулах юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ