Эцэг Бушийн гайхалтай бэлэг

img

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Буш өчигдөр 90 нас хүрсэн юм. Тэрбээр Мен мужид байрлах гэртээ гэр бүл, найз нөхөд, хамаатан садан гэгдэх 200 гаруй зочинд гэнэтийн бэлэг барьжээ.

Буш “Үхэх болоогүй байна. Намайг хараач” гэсээр шүхрээр зочдынхоо дунд бууж, жинхэнэ утгаар нь шоконд оруулсан байна. Тэрбээр газардсаныхаа дараа “1945 оны Дэлхийн II дайнд оролцож явахдаа хэдэн мянган метрийн өндрөөс юу ч бодолгүйгээр буудаг байсан. Өнөөдөр бага зэрэг түгшлээ. Яанаа газардахаасаа өмнө зүрх минь зогсчих вий дээ” гэж хэлжээ.

Буш 90 насныхаа төрсөн өдөрт зориулж мэргэжлийн багшийн тусламжтайгаар бэлтгэл сургуулилт нууцаар хийсэн аж. Ерөнхийлөгч шүхрээр агаарт хөөрч буй зургаа “Twitter”-тээ байршуулж “Өнөөдөр гайхалтай байлаа. Шүхрээр буух хөгжилтэй байсан” гэж жиргэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ