Нээлтийн үеэр эсэргүүцлийн жагсаал болов
Бразилийн Сан Паулу хотод зохион байгууллагдсан ДАШТ-ий нээлт эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн дунд эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
“ДАШТ зогс” гэх лоозон барьсан жагсагчид Бразил, Сан Паулу, Рио де Жанейро, Белу-Оризонти, Порту Алегри зэрэг хотод жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Мөргөлдөөний үеэр 82 хүн гэмтсэн гэв.
“Сан-Паулу” цэнгэлдэхэд Бразил, Хорватын баг тоглолтоо хийж байх үед 100 гаруй иргэн тоглолтыг таслахыг оролдож, гал тавьжээ.
Өчигдөр Рио де Жанейро хотын хоёр нисэх буудлын ажилчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, ажил хаялт зохион байгуулсан юм. Түүнчлэн Рио-де-Жанейро хотын төвд ажил хаясан багш нар жагсаал хийж, автозамын хөдөлгөөнийг хаасан хэвээр байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ