Катчер хуримаа хойшлуулав

img

Холливудын жүжигчид болох Эштон Катчер, Мила Кунис нар хуримын ёслолоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар шийдсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Олон нийт тэдний хуримыг хэдэн сарын турш хүлээсэн ч тэд Холливудын олон хосын хувь заяаг давтах бололтой. Эх сурвалжийн мэдээлсэнээр Эштон, Мила нар хүүхдээ мэндэлсний дараа хуримлахаар шийдсэн гэжээ.

Кунис жирэмсэн үедээ хуримын даашинз өмсөхийг хүсээгүй учир Катчер дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Хосууд ирэх есдүгээр сарын сүүлээр анхныхаа хүүхдийг хүлээн авахаар зэхэж буй.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ