32863 шалгуулагч ЭЕШ өгнө
Элсэлтийн ерөнхий шалгалтын албан ёсоор ирэх гаригт эхэлнэ. Харин маргааш ЭЕШ-нд бүртгүүлсэн бүх сурагчдаас монгол хэл, бичгийн шалгалт орон даяар явагдана. Энэ онд Ерөнхий боловсролын сургуулийг 34.500 хүүхэд төгсөж байгаа аж. Тэднээс 32.832 сурагч, мөн гадаадад сурч байсан 31 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
.
Ирэх даваа гаригт шалгуулагчид орос хэл, хими, англи хэлний хичээлийн шалгалтад орох бол мягмар гариг буюу энэ сарын 17-ны өдөр монголын түүх, математик, биологи, монгол хэлний хичээлийн шалгалтуудаа өгнө. Харин 19-нд физик, нийгмийн тухай мэдлэг, газарзүйн хичээлээр шалгалт өгөх сурагчид шалгалтаа өгснөөр ЭЕШ дуусна.
_
Шалгуулагчид 100 минутын хугацаанд ЭЕШ-ын тестийг ажиллаж дуусгах ёстой юм байна. Шалгалтын байранд нэг цагийн өмнө очих хэрэгтэй ба иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарийг авч очих хэрэгтэй юм. Маргаашийн монгол хэл, бичгийн шалгалтыг өгөөгүй хүүхдүүд ЭЕШ-нд орох эрхгүй болно.
_
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ