ХСИС-ийн тугийг хүлээлгэн өглөө
Хууль сахиулахын их сургууль нь Хууль зүйн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны А/95 дугаар тушаалаар “Их сургуулийн туг”-тай болжээ.
Туг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр Хууль сахиулахын их сургууль дээр болж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин туг, үнэмлэхийг ХИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингист хүлээлгэн өглөө.
Ийнхүү Хууль сахиулахын их сургууль түүхэн 80 жилийн ойн босгон дээр Хууль зүйн сайдаас тугаа гардан авч, жагсаалын манлайдаа заллаа. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Н.Амарзаяа, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис болон Захирлын зөвлөлийн гишүүд, багш, албан хаагч, сонсогчид оролцсон юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ