Сахалтай бүсгүй Путинтэй уулзахыг хүсэв
“Eurovision” тэмцээний ялагч Кончита Вурст буюу сахалтай бүсгүй өчигдөр Канадын нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, хамт оройн хоол идэх хүсэлтэйгээ илэрхийлсэн аж.
Ярилцлагын үеэр сэтгүүлч “Таны бодлоор энэ цаг үеийн шилдэг улстөрч, агуу удирдагчийг нэрлэ гэвэл хэнийг онцлох вэ” гэж асуухад “Путин. Хэрвээ 2013 он байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэж хэлэх байлаа” гэсэн байна.
Тэрбээр “Путин бол агуу удирдагч. Хүн эрх мэдэлтэй болохын хэрээр даруухан болдог гэдгийг Путинээс л мэдсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн төрсөн өдөр, ямар нэгэн баярын үеэр түүнтэй уулзаж, зоог барихыг хүсч байна” гэж хэлжээ.
Сэтгүүлч төгсгөлд нь Путинг эхнэргүй гэхэд Кончита Вурст “Надад боломж байгаа л юм байна” хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ