Залуучуудын өргөн чөлөөг цэцгээр гоёно
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын өргөн чөлөө удахгүй цэцгэн дээлээ нөмрөх нь. Нийслэлийн иргэдийн эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг багасгах, тоос шороог шингээх зэрэг экологийн эерэг нөлөө, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн замын хоёр талын талбайн ногоон байгууламжийн арчилгаа нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлсэн байна.
ө
Энэ зун Залуучуудын өргөн чөлөөний цэцгийн мандлыг МЗХ хариуцан ажиллах аж. Залуучуудын өргөн чөлөөнд одоогийн байдлаар хог цэвэрлэгээ, талбайн хөрс сийрүүлэлт, зүлэг тэгшлэгээний ажлууд хийгдэж байна. Цаашид хөрс сийрүүлэлт, үржил шимт хөрс нэмэн тарилтаа хийх юм байна. Зүлэгжүүлэлтийн ажлыг “Грийн дрийм” ХХК гүйцэтгэж байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ