"Гашуунсухайт", "Шивээхүрэн" боомтын нэвтрэх чадварыг сайжруулна
Хилийн “Гашуунсухайт”, "Шивээхүрэн" боомтын нэвтрэх чадварыг сайжруулах үүднээс аж ахуйн нэгжүүд өөрийн хүч, хөрөнгө, санаачлагаар нэвтрэх гарцыг хатуу хучилттай зам болгох, хилийн хяналт шалгалтыг оновчтой хурдан болгох үүднээс шинэ техник хэрэгслээр хангах, гэрэлтүүлэг зэрэг ажлыг хийж байна. "Гашуунсухайт"-ын боомтод шинээр нүүрс тээврийн гарц, гэрэлтүүлэг, хилийн мэргэжлийн хяналтын ариутгалын автомат шүршигч, гаалийн хяналтын цэгийг барьж байгаа аж. Харин "Шивээхүрэн" боомтод хийгдэж буй ажлууд нь нүүрс тээврийн гарц, хилийн дундын бүс, "САНТРАНС" ХХК-ийн туузан дамжуурга баригдаж байгаа юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ