Улбар шаруудын даагаа нэхэх боломж
“Хөлбөмбөг ийм л таамаглашгүй. 2010 оны Дэлхийн аваргын сүүлчийн тоглолтод таарсан багтайгаа энэ Дэлхийн аваргын эхний тоглолтод таарах гэж” хэмээн Голландын шигшээ багийн хагас хамгаалагч Уэсли Снейдер хэлжээ. Үнэхээр өмнөх Дэлхийн аваргын шувтаргын тоглолтод шалгарсан хоёр баг энэ удаад нэг хэсэгт орж, тэгснээ бүр эхний тоглолтод таарна гэдэг улбар шаруудад даагаа нэх, улаан уур хилэнгүүдэд дахиад хож гэсэн шаардлага тавьж буй мэт.
7
Арваад жилийн өмнө энэ хоёр улсын шигшээ багийг “Дэлхийн аваргын мөнхийн азгүй” хэмээн нэрлэж байлаа. Гэтэл Испаний “алтан үе” эхэлж, тэд сүүлийн найман жил дараалан гурван том тэмцээнд түрүүлээд байна. Харин Голланд 2010 онд гурав дахь удаагаа Дэлхийн аваргын шувтаргын тоглолтод үлдээд “Мөнхийн азгүй” хочоо хадгалан үлдсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Испанийн шигшээ төдийлөн өөрчлөгдөөгүй, харин Голландын шигшээ ихээхэн өөрчлөгдсөн.
7
Висенте дель Боскег мэргэжилтнүүд Европын аваргаар хэрэглэсэн 4-6-0 буюу үзүүрийн довтлогчгүй хувилбарыг сонгож магадгүй гэж таамаглаж байгаа юм билээ. Европын аваргаар “хуурамч 9” буюу үе үе төвийн довтлогчийн байрт Фабрегас очих аргаар тоглосон. Дашрамд дурьдахад, Фабрегас ердөө ганцхан хоногийн өмнө Английн “Челси”-д очсон. Түүнийг Каталоны баг явуулснаа “Тоглолтын үзүүлэлт нь эхний улирлаасаа буураад, сүүлийн шийдвэрлэх тоглолтуудад тун тааруу байсан” гэж тайлбарласан байна лээ.
7
Испаний шигшээгийн гол цөм болсон “Барселона” өнгөрсөн улиралд тааруухан амжилт үзүүлсэн. Гэвч Дель Боске “Каталоны багийн амжилт шигшээ багт шууд нөлөөгүй” гэж саяхан хэлсэн үзэгдсэн. Дель Боскегийн удирдсан Испаний шигшээ баг тики-така буюу бөмбөгийг эзэмшиж, өрсөлдөгчөө бөмбөгний ганд унагаж, хожих тактикаа Голландын эсрэг ч хэрэглэнэ гэж мэдэгдээд байгаа. Испанийн шигшээ багийн гол асуудал нь Диего Коста бүрэн эдгэсэн үү, формдоо орж амжсан уу, эсвэл клубтээ тааруухан тоглодог Торрес сайн тоглож чадах уу гэсэн асуултууд. Хэрвээ энэ хоёр довтлогч үнэхээр сайн байвал заавал довтлогчгүй хувилбарыг сонгох гээд байхгүй хэрэггүй билээ. Испанийн шигшээ шилдэг хагас хамгаалагчдаар хахсан гэдгийг хэн бүр мэднэ.
7
Голландын шигшээ багийн сүүлчийн тоглолтуудыг харахад 5-3-2 буюу хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжих хувилбарыг туршсаар ирсэн. Энэ нь Испаний эсрэг тоглоход тун ч их хэрэг болж мэдэх юм. 4-3-3 буюу Голландын уламжлалт хувилбараас Луи Ван Галь татгалзах болсон гол шалтгаан нь түүнд хуучин маягаар тоглоход шаардлагатай сайн хөлбөмбөгчид байхгүйд оршиж байна. Тиймээс хамгийн сайн дүнд хүргэж болох 5-3-2-ийг ашиглаж эхэлсэн. Хоёр довтлогчоор Робин Ван Перси, Арьен Роббен нар тоглож байгаа нь аль ч багийн зүрхэнд шар ус хуруулна.
7
Кевин Стротман, Рафаэл Ван дер Ваарт нар гэмтлийн улмаас Дэлхийн аваргыг өнжих болсон нь улбар шаруудад хүнд туссан ч Луи Ван Галь үргэлж залууст боломж олгож, ажлаа хамгийн сайн гүйцэтгэж буй хөлбөмбөгчийг нэр алдрыг нь үл хамааран тоглуулдаг арга барилаа ашигласаар байна.
7
Тоглолтын өмнө хоёр багийнхны хэлсэн үгсээс хүргэвэл:
Луи Ван Галь /Голландын дасгалжуулагч/: Бүх зүйл сайнаар өрнөвөл бид тоглолтын явцад гоол оруулах таван боломж гаргаж чадна.
7
Икер Касильяс /Испанийн ахлагч/: Энэ тоглолт өмнөх Дэлхийн аваргынхтай огт хамааралгүй. Голландын шигшээд гурван маш өндөр зэрэглэлийн хөлбөмбөгч байна. Тэднээс сэрэмжлэх хэрэгтэй.
7
Берт Ван Марвейк /Голландын шигшээгийн дасгалжуулагч асан/: Бүгд л Испанийг энэ тоглолтод хожно гэж тааж байгаа. Гэвч минийхээр тэгэхгүй. Ямартай ч 2010 оны Дэлхийн аваргынхаас дор дүнтэйгээр тоглолт өндөрлөхгүй. Мадридад би Дель Боскетой уулзахад манай шигшээг их хүндэлж байснаа хэлсэн.
7
Найжел Де Йонг /Голландын хагас хамгаалагч/: Испани биднээс илүү гэдгийг нуухын аргагүй. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх амаргүй. Тэдний эсрэг бид цэвэр голланд маягаар тоглож болохгүй.
7
Висенте Дел Боске /Испанийн шигшээ багийн дасгалжуулагч/: Голландын шигшээ ид ирэн дээрээ яваа баг. Сүүлийн дөрвөн жилд тэд их өөрчлөгдсөн. Харин манай баг бараг өөрчлөгдөөгүй. Бидний арга барил хуучнаараа, бөмбөг эзэмшиж, санаачлагыг авч тоглох. Энэ арга барил бидэнд олон жил амжилт авчирч байна. Тиймээс үүнийг өөрчлөх гэж яарах нь алдаа болно.
7
Рауль /Испанийн шигшээгийн довтлогч асан/: Давид Вилья, Торрес хоёр клубтээ тааруухан тоглосон. Тиймээс 4-6-0-г дахин хэрэглэж мэдэх юм. Гэхдээ энэ хувилбар ашиг олохгүй бол өөр хувилбаргүй үлдэх вий гэж болгоомжилж сууна.
7
Хави Мартинес /Испанийн шигшээгийн хагас хамгаалагч/: Голландын гурван хөлбөмбөгчөөс л гол аюул ирнэ. Гэхдээ Роббенийг “барих” хамгийн чухал.
7
Снейдер /Голландын шигшээгийн хагас хамгаалагч/: Бидэнд Испаний шигшээг хүнд байдалд оруулах бүх өгөгдөл бий.
7
Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д Испани-Голландын шигшээ баг B хэсэгт эхний тоглолтоо хийх болно.
7
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ