О.Магнай Че Геварагийн төрсөн өдрийг тэмдэглэнэ

img

ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр иргэнийн хувиар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр маргааш Монгол Улс дахь Бүгд найрамдах Куба улсын  элчин сайдын яамтай хамтран домогт хувьсгалч Че Геварагийн төрсөн өдрийг тэмдэглэхээр болжээ.

7

Энэ тухайгаа тэрбээр “Че Гевара нь  эрх мэдэл албан тушаалд шуналгүй өөрийн үзэл санаандаа үнэнч байж, жирийн иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэж яваад тулалдааны талбарт амь алдсан. Тиймээс энэхүү шударга хувьсгалчийг хүндэтгэж, явдаг учир энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм” гэж тайлбарласан.

7

Че Геварагийн мэндэлсэн өдөрт зориулсан үйл ажиллагаа маргааш Соёлын төв өргөөнд​ болно. Энэ үеэр Че Геварагийн зургуудаас бүтсэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэхээс гадна Кубын дуучин Эдуардо Сосагийн тоглолт болох юм байна.  Хувьсгалч Че Гевара нь 1928 оны 6 сарын 14 Аргентин улсад төрж байжээ.

7

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ