Далай аварга цолыг хаслаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслөөр “бөхийн далай аварга” цолыг хасах саналыг тусгасан юм. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс нь батлах горимын санал гаргасан байна. Хууль санаачлага Р.Гончигдорж “Харцага, гарьд цолыг зургаа, наймын даваанд өгөөд, Ерөнхийлөгч зарилгаар олгодог болсон. Тэр дунд “далай аварга” цол бий болгосон. Өнөөдөр үндэсний бөхийн өрсөлдөөн чанга болсон. Тав дараалан түрүүлнэ гэдэг бол чанга заалт. 1991 оноос хойш “дархан аварга” төрөөгүй байна.” гэсэн юм.
7
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Энэ танхимд бөх мэддэг хүн цөөхөн. Тэд сонирхлын зөрчилтэй гээд хуралдаанд оролцсонгүй. Гэхдээ анхны хэлэлцүүлгээр батлах нь зөв үү. Хэрвээ анхны хэлэлцүүлгээр нь баталчихвал хэдхэн хүний эрх ашигт нийцсэн хууль болчих вий” гэсэн саналыг хэллээ. УИХ-ын дэд дарга Л.Цог “Уламжлалт үндэсний эрийн гурван наадмаа хуульчлах нь буруу. Хууль гэсэн томъёололд энэ орж байна уу” гэсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд түүний саналыг дэмжиж “Баяр наадам дөхөж байна. Энэ удаад Үндэсний баяр наадмын хуулийг өөрчлөхөд цаг хугацаа бага байна. Цаашдаа бөх, сур, морины цолыг хороодод нь хариуцуулах хэрэгтэй” гэлээ. Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал хураалт явуулахад 87 хувийн саналаар дэмжигдэв. Ийнхүү Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж, “далай аварга” цолыг хасагдлаа.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ