Солонгосчуудтай хамтарч эмийн шинэ үйлдвэр байгуулна
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр "Монголэмимпекс Концерн" ХК болон БНСУ-ын Донг А Холдинг компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уг хоёр компани хамтран Монголд GMP шаардлага хангасан эмийн үйлдвэр байгуулах гэж буй талаараа Эрүүл мэндийн сайдтай санал солилцжээ. Эрүүл мэндийн сайд энэ үйлдвэр байгуулагдсанаар чанартай, боломжийн үнэтэй эмээр ард иргэдийг хангах боломж тодорхой хэмжээгээр бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн нэг талаас эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт, нөгөө талаас Монголын хүн амын эрүүл мэндэд чиглэсэн сайн үйлс болно гэдэгт итгэж буйгаа хэлжээ.
ө
Харин БНСУ-ын Донг А Холдингийн төлөөлөл "эмийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ч эмийн үнийг нөхцөл байдалдаа таарсан боломжийн байх талыг ч анхаарна. Монголдоо олон улсын стандартад нийцсэн эм бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашлаад олон улсын зах зээлд хөрш орнууд руу нийлүүлэх боломжийг ч судална" гэдгээ хэлсэн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ