Бритни Спирс ам барьжээ

img

Попын гүнж хэмээн өргөмжлөгддөг Бритни Спирс тоглолтынхоо үеэр ам барьж байгаад баригджээ. Тэрбээр Лас Вегас хотын “Planet Hollywood’s Axis Theatre”-д зохион байгууллагдсан “Women” тоглолтынхоо 90 минутад “Femme fetale” дуугаа дуулж байхдаа ам барьсан нь илэрсэн байна.

Дуучин бүсгүй бүжиглэж байх үед түүний микрофон нь газар унахад дуу нь ямар ч асуудалгүйгээр цааш үргэлжилсээр байжээ.

Бритни Спирс тоглолтынхоо төгсгөлд фэнүүдээсээ уучлалт хүсч эрүүл мэндийн шалтгаанаас болж ам барьснаа учирласан ч фэнүүдээсээ шүүмжлэл сонссон аж. Попын гүнж өнгөрсөн оны сүүлээр 125 тоглолт хийгээд урлагийн карьераа өндөрлүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн билээ.

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ