Сөрөг хүчнийхэн М.Батчимэг нарыг үнэлэв
Эрх баригчдаас “давхар дээл”-ийг тайлах Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа гишүүд хуруу дарам цөөн. Төрийн тэргүүний саналыг дэмжиж, үгээ хэлж байсан зарим эрхэм дараагийн удаад байр суурь, үзэл бодлоосоо ухрахад хүрдэг бололтой. Учир нь намынхаа байр суурийг хамгаалж, нэгдсэн ойлголцолд хүрээд байхад “амаа тат” гэсэн үүргийг журмын нөхдөөсөө авдаг. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийг томилох санал хураахад эрх баригчдаас Г.Бурмаа, М.Батчимэг нар эсрэг кноп дарсан. Өөрөөр хэлбэл Энэ хоёр гишүүн АН-аа бус Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжлээ. Тиймээс ч сөрөг хүчнийхэн төдийгүй олон нийт “УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа хоёрыг асуудалд зарчмын байр сууринаас ханддаг” хэмээн үнэлжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ