Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баталлаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хөтөлбөр батлагдсанаар олон улсын хөтөлбөрийн хүрээн  байгалиа хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх, салбарт бүрт ногоон хөгжлийг хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.  Уг тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гишүүдэд танилцуулсан юм. Үүний дараагаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хуагцааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслөөр санал хураахад гишүүдийн  80,4 хувь нь дэмжив.  Ийнхүү Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг батлагдлаа.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ