АН-ын бүлгийн даргын Л.Эрдэнэчимэгт өгөх хариу цохилт

img

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Тамхины хяналтын тухай”  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барьжээ. Уг төсөлд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах асуудлыг тусгасан аж. Ингэхдээ тамхи татах зориулалт бүхий тусгай бэлтгэсэн талбайг гадаа эсвэл агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай тасалгаан дотор байхаар төсөлд оруулжээ. Мөн нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуй нэгж байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин тамхи татах цэг нь тусгай тэмдэглэгээтэй байх аж. 

ө

Д.Эрдэнэбат гишүүн тамхичдын эрх ашгийг хамгаалахаар ажиллаж эхлэв. Тэр тамхи татдаг хүмүүст зориулсан тусгай газар байх нь зүйтэй гэж үзэж. Харин хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тамхины өрөөг эрс эсэргүүцэж байгаа. Тэрбээр тамхичдыг гишгэх газаргүй болгох нь зүйтэй хэмээн үзэж, санаачилсан хуулиа цээжээрээ хамгаалж буй. Тиймдээ ч бүлгийн даргаа торгуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичиг илгээж байсан удаатай. Тамхины хяналтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, төсөл боловсруулаад буй АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өрөөндөө тамхи татсан хэмээн ам алдсанаасаа болж, Л.Эрдэнэчимэг гишүүнээс зэм хүртээд зогсоогүй торгуулахаар болсон. Харин энэ удаа АН-ын бүлгийн дарга хариу болгож, хуулийг нь засварлахаар шийджээ. Мянга мянган тамхичид бас өөрийнхөө хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс хуулиар хориглосноос бусад нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөгдсөн цэг байгуулах нь зүйтэй хэмээн хуулийн төсөлд тусгаж. Харин хуулийн эзэн энэ засварыг хэрхэн хүлээж авах нь сонирхууштай л зүйл.

ө

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ