Цагаан суваргын ордын асуудлаар завсарлага авав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай  болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжив. Ингэснээр Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах санал хураалтыг гишүүдийн олонх дэмжин баталлаа.

ө

Дараагаар нь Цагаан суврагын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэв.  Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог.  “МАК” ХХК нь 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж гүйцэтгэжээ.

ө

2013 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ордыг ил аргаар ашиглан жилд 14,6 сая тонн хүдэр олборлон, боловсруулж 5420 мянган тонн  зэсийн баяжмал, 75,5 мянган тонн  молибдены баяжмал гаргаж, 17,14 жилд ашиглан 11462 тэрбум төгрөгний борлуулалт хийж, 2827 тэрбум төгрөгний цэвэр ашигтай ажиллан хөрөнгө оруулалт 1460 тэрбум төгрөгийг 6,65 жилд нөхөх техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн байна. Энэ тооцоонд зэсийн үнийг 5512 ам.доллар/тонн, молибдений баяжмал 1300 доллар/тонн, алт 32672,5 доллар/унци-аар тооцсон байна.

ө

Ашигт малтмалын тухай хуулииар  “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж зааснаар тус төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031,2 сая ам.долларын 34 хувь болох 350,6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр 34 хувийн хувьцааг эзэмших УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

ө

Мөн тогтоолын төсөлд тус ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгасан болно. Мөн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгажээ. Ажлын хэсэг уг хуулийн төслийг судалж үзээд төр 34 хувийг эзэмших шаардлагагүй гэж үзсэнийг байнгын хороо дэмжсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.

а

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

хр

-Та нар төрийн оролцоог стратегийн орд газарт хамаарагдах нөхцөл бололцоог хангаагүй ордыг гаргах гээд байна. “Оюутолгой”-г сайжруулна гэж хэлээд төрийн оролцооны 34 хувь, Эрдэнэтийн 51 хувийг байхгүй болгохоор хэлэлцэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн төслийг эдийн засгийн хямрал нэрээр үндэсний эрх ашгаа бодохгүй батлах гээд байгаа. Ашигт малтмалын хууль батлагдахгүй байгаа учир оруулж ирлээ гэж байна. Эхлээд Ашигт малтмалын тухай хуулиа батлах хэрэгтэй.

ө

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

бө

-Энэ хуулийнхаа дагуу явж байгаа юм. “МАК”-ийн ажил өнөө маргаашгүй ажил нь эхлэх болсон.  Гэтэл хуулийн хүрээнд асуудал нь шийдэхдэхгүй байгаа. Хэрвээ бид Цагаан суврагат хөрөнгө оруулвал 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж 34 хувийг эзэмших болоод байна. Тийм болохоор асуудлыг яаралтай оруулж, шийдвэрлүүлэх болоод байна. Д.Ганхуяг сайд ажлаа хуулийн дагуу хийж байгаа.

ө

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

бө

-Төрийн өмчийн оролцоотой компаниудыг асар их байгуулж байна. Энэ бол буруу. Татвар төлөгчдийн мөнгийг төр эрсдэлд оруулж болохгүй. Уул уурхай гэдэг эрсдэлтэй салбар. Улстөрчид бид уул уурхайн баялгийг нүдээ улайлгаж байгаад ашгийн төлөө авдаг. Ийнхүү гишүүд асууж тавьж дуусахад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Манай  бүлэг Цагаан суваргын ордод төрийн оролцоог дэмжихгүй байгаа. Тиймээс энэ асуудлаар завсарлага авч байна” гэлээ. Ийнхүү Цагаан суваргын ордын асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

ө

Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ААН-ын орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

ө

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ