Ц.Тувааныг Латви улсад айлчлахыг урьжээ

img

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан тус улсын Хөдөө аж ахуйн сайд  Янис Дуклавс Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Тувааныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Янис Дуклавс хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлбэрт шилжиж буй энэ үед хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглээд хөдөө аж ахуйн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ижил түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрээр цаашлаад Латвийн зүгээс мал эмнэлэг, тэр дундаа малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд, хүнсний чанар, стандартыг баталгаажуулахад, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

б

ҮХАА-н дэд сайд Ц.Туваан БНЛУ-ын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг сайшаан магтаад мах, сүүний чиглэлийн эрчимжсэн фермийн хөгжлөөс нь суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд бэлчээрийн мал аж ахуй уламжлалаа хадгалж хамгаалахын зэрэгцээ хүнсний органик “Монгол бренд”-ийг бий болгон Европын зах зээлд гаргах зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт Евро стандартыг нэвтрүүлэхэд Латвийн талаас техник туслалцаа авах хүсэлтэй байгаагаа уламжилсэн байна. 

 ө

БНЛУ-ын Хөдөө аж ахуйн сайд Янис Дуклавс  ҮХАА-н дэд сайд Ц.Тувааныг өөрийн орондоо айлчлахыг урьжээ.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ