Ромын хамба лам Солонгост айлчилна

img

Ромын Хамба лам Францис ирэх наймдугаар сард Өмнөд Солонгос улсад айлчлал хийхээр болсон тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэрбээр Солонгос улсад ирсэн даруйдаа 1976 онд байгуулагдсан Жүнгбүк  аймаг дахь Католик шашны сүмд зочлон очих гэнэ. Тус сүм нь Солонгосын хамгийн анхны Католик сүм юм. Хамбыг хүлээн авах ёслолд ойролцоогоор 30 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн ч тэдний 20 мянгад нь зөвшөөрөл өгчээ. Хамба ламтан энэ үеэр “Sewol” хөлгийн ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлтэй уулзах аж. Францис 2013 оны аравдугаар сард Ромын хамба ламаар сонгогдсоноос хойш анх удаагаа Ази тивд айлчлахаар болжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ