Хатан хаан 100 насална
Их Британийн хатан хаан II Элизабит өөрийгөө 100 наслах болно гэжээ.
Тэрбээр Лондон хотод байрлах Канадын хөрөнгө оруулалттай “Westminster” дунд сургуульд айлчлах үеэрээ ийнхүү хэлжээ.
Хатан хаанаас Лаурон гэх охин “Та хэд наслах вэ. Уучлаарай ингэж хэлж байгаад. Та үнэхээр хөгшин харагдаж байна” гэжээ. Хатан хариуд би 100 насална. Намайг 12 настай байхад минь нэг удган 100 насална гэж хэлсэн. Тиймээс л би 100-ын тоонд их дуртай” гэж хариулжээ.
Хатан хааны нөхөр Эдинбургийн гүн Филип өнгөрсөн дөрөв дэхь өдөр 93 нас хүрсэн юм. Хатан нөхрийнхөө төрсөн өдөрт зориулж Букингем ордондоо хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, эрэлхэг медалиар шагнасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ