Хайди Клумыг шүүхэд өгөв

Сиэл өнгөрсөн долоо хоногийн эхээр Нью Йорк хотын дээд шүүхэд гомдол гаргаж, Лоу охиноо өөр дээрээ өсгөх санал гаргасан байна.
Дуучин залуу экс эхнэрээ 4 настай Лоу охиныхоо асран хамгаалах эрхийг шилжүүлэхийг шаарджээ. Сиэл хэлэхдээ “Хайди Клум “America's Got Talent” шоунд шүүгчээр ажиллаж байгаа нь асуудал дагуулж байна. Тэр хүүхдүүдэд минь цаг гаргахгүй байна. Тэр тусмаа миний бяцхан Лоу охиныг минь тоохгүй байна. Би охиноо өөр дээрээ авмаар байна” гэжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр “Өнгөрсөн баасан гаригт Лоу охины цэцэрлэгт ээжүүдийн өдөрлөг болох үед Хайди ажилтай гэх шалтгаанаар очоогүйгээс болж Сиэл ихэд уурласан” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ