Ким нөхөртөө зориулж бүжиглэв
Реалити шоуны од Ким Кардашиан нөхөр Кейни Уэстдээ зориулж шонтой бүжиг бүжиглэж үзүүлжээ.
Ким өчигдөр “HBO” телевизээр цацагдсан “Кардашианыхантай хамт” реалити шоуны үеэр ийнхүү бүжиглэж, нөхөртөө гэнэтийн бэлэг барьсан аж.
Тэрбээр “Кейни чамдаа зориулж бүжиглэлээ. Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Би их хичээсэн шүү” гэж хэлжээ.
Харин реппер залуу “Хонгор минь таалагдлаа. Чи хэр удаан бэлдсэн юм бэ” гэж жиргэсэн байна. Нэвтрүүлгийн үеэр Кимийн ээж 58 настай Крис хүртэл хүргэндээ зориулж бүжиглэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ