Брэд Питт, Миранда нэр гоо сайханы хагалгаанд орж байжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон сахиусан тэнгэр Миранда Керр нар гоо сайхны хагалгаанд орж байсныг “www.dailymail.co.uk” мэдээлэв.

Тус сайтын мэдээлснээр Питт 24 настайдаа тоглосон “Money” гэх кинон дээр жүжигчний зүүн чих нь нөгөө чихээ бодвол арай дэлдэн байгаа гэв. Тэгвэл 2014 онд эхнэр Жолигийн сүүлд тоглосон “Maleficent” киноны зураг авалтын үеэр түүний зүүн чих нь өмнөхөө бодвол илүү хэлбэртэй болсон гэв.

Мөн Миранда Керр “Victory secret”-ийн сахиусан тэнгэрээр сонгогдоод, хэвлэлийн хурлын үеэр түүний хөх нь жижигхэн байсан бол хэдэн жилийн дараа түүний хөх хэд дахин томорсоныг гэрэл зураг баталлаа” гэж бичжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ